top of page

Наадам нь зуны дунд сард явагдах, эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, морины уралдаан болон шагайн харвааны тэмцээнүүд явагдах баяр юм.

 

Улсын гол наадмын үйл ажиллагаа нь 7 сарын 11-ээс 13-ны хооронд Улаанбаатар дахь төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

 

Морин уралдаан нь Хүй долоон худаг гэдэг газар 30 километр газар уралдаж хурдан хүлгээ бүх насанд тодруулдаг байна.

 

Харин Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд 2 өдрийн туршид явагддаг байна.

 

Наадмыг Их Монгол гүрний үеээс эхтэй гэж түүх судлаачид тэмдэглэдэг бөгөөд Монголчууд хаана ч явж байсан уг наадмаа тэмдэглэдэг уламжлалтай байна.

 

Уг гурван төрлийн тоглоом нь нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорж дуусдаг уламжлалтай.

 

Наадам зөвхөн Монгол баяр бөгөөд орон оронд оршин суудаг Монголчууд уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.

Бөхчүүдийн шаваа

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

 

Мэх

 

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:

 

  • Ачих

  • Бусгах

  • Гуд татах

  • Гуядах

  • Дугтрах

  • Дунгуйлдах

  • Дүүгүүрдэх

  • Дэгээдэх

  • Ёврох

  • Зайлах

  • Мордох

  • Мурих

  • Мушгих

  • Орох

  • Өлмийдөх

  • Өмсөх

  • Өсгийдөх

  • Өхийлдөх

  • Салтаадах

  • Сувих

  • Суйлах

  • Сүлжих

  • Тавхайдах

  • Тахимдах

  • Тойгдох

  • Томох

  • Тонгорох

  • Тохох

  • Тумбарайдах

  • Үүзэл суухай

  • Үүрэх

  • Хавирах

  • Хавсрах

  • Хайчлах

  • Харцагадах

  • Хадуудах

  • Хасуйдах

  • Хонгодох

  • Хөмрөх

  • Хөнтрөх

  • Хутгах

  • Чөмөгдөх

  • Эгэм дэх

  • Этэх

  • Хөл авах

Mongolian Festival About

Үндэсний бөхийн тухай
Сур харваа

Сур харваа буюу Монгол сур харваа нь Монголчуудын эрхий мэргэнээ сорин тэмцэлдэх наадам юм. Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг бөгөөд буриад сур харваа, халх сур харваа, урианхай сур харваа гэх 3 янз байна.

 

Нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн хонгио хэлбэрийн бөмбөгийг эгнүүлэн өрж, алс зайнаас олон удаа нумнаас сум харвах бөгөөд хамгийн олон ончтой харвасан нь түрүүлдэг.

Морины уралдаан

Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг таван насаар ангилж уралдуулах болжээ. Даага, хязаалан, соёолон, азарга, их нас гэж насаар зааглаж уралдуулдаг.

 

XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны " Халх журам" гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг "нэгэн зүйл" хэмээн бүлэглжээ. Үүнд:

 

  • Морь уралдахад засуулаас гадна 4 сайдаар гэрч тавих.

 

  • Гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хурч, тэрхүү тэмдгээ ил гаргамагц уралдах.

 

  • Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авна.

 

  • Уралдагч хүү урдаар давхих бол уралдагч морийг авч унасан хүүг 10 ташуурд.

 

  • Морийг хөтлөхгүй. Хэрэв хөтлүүлэн одох бол унасан морийг нь аваад унасан хүүг 10 ташуурд, тэр зуурчилж уралдсан хүнийг хүн одож авчирвал мөрийг авах.

 

  • Засуул угтуулаас гадна зарлиггүй хүн очхул унасан морийг авах. Дутуу авчирхул хээрийн баянаас гүйцээж аваад, гадна нэг мориор баалж авах

 

  • Эс ирсэн ноёдын байг холбоготой нь нэмж авах.

 

  • Хөгшин морины шүдийг үзэхийн урьд харихул бай өгөхгүй.

 

  • Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох. Харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй.

 

  • Хоёр морь чацуу ирэхүл адгийн тэмдэг хүртэл нь аль гарвал түүнийг тооцох. Тун эс гарахул дахиж уралд.

 

  • Байд орох морь ойчоод хүү явган гүйж орохул тооцох.

 

  • Засуул угтуул хүүд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөөс өгөгчөөс морь авах.

 

  • Уралдсан морины биеийг цохихгүй.

 

  • Уралдах хүүг их бага гэхийн алийг эзний дураар мэдтүгэй.

 

  • Ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү настыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй.

 

  • Уралдах морины нас лав дөрвөн захаас нааш орох.

 

  • Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд хэрэглэж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэжээ.

© 2014 by Mongolian Festival. All Right Reserved.

Proudly created with UBox

  • Facebook Clean
  • YouTube Clean
  • Twitter Clean
  • RSS Clean
bottom of page